Хэнтий, Дадал, 3 нуур амралтын газар
Аймаг/хот:
Хэнтий
Сум/дүүрэг:
Дадал
Хаяг:
Хэнтий, Дадал сумын Баян-Овоо баг
Цахим хуудасны хаяг:
https://khentii.mn/
Утас:
Имэйл хаяг:
Танилцуулга:
Гурван нуурын рашаан сувилал нь Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн өвөрт гурван нуурын хойд дэнж дээр оршин тогтноод 63 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 онд өмч хувьчлалаар хувьчилж авснаар "Чингисийн гурван нуур" ХХК болж өргөжин рашаан сувилал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, амрагчийг гэр болон дүнзэн байшинд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хоолны өргөн сонголттой билээ. Уг жуулчны бааз, рашаан сувилалд амарснаар Чингис хааны гэрэлт цагаан хөшөө, төрсөн нутаг нь болох Дэлүүн болдог, ууж ундаалж өссөн хажуу булгийн цэнгэг рашааныг үзэж танилцах боломжтой билээ.