Иргэний шилжилт хөдөлгөөн
А.СУМ, БАГ ХООРОНД ШИЛЖИХЭД
- Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
- Шилжин явж байгаа болон шилжин очиж байгаа багаараа маягт бөглүүлнэ. /маягт баг дээр байгаа/
- 16 хүртлэх насны хүүхдийн төрсний гэрчилгээ
- Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны 130000070576 тоот дансанд 1500 төгрөг, төрийн банкны 130000801704 тоот дансанд 1000 төгрөг тус тус тушаана.
Б. БУСАД АЙМАГ ХОТ РУУ ШИЛЖИХ БОЛОН ШИЛЖИН ИРЭХЭД
A. Шилжин ирэхэд
- Тухайн аймаг хотоос хасалт хийлгэсэн ИУБ 22 маягтын тасалбар
- 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
- Шилжилт хөдөлгөөний маягтыг оршин суух баг хороондоо очиж хаягийн тодорхойлолт хийлгэх
Б. Шилжин явахад
- Бусад аймаг хотод оршин суух тухай шилжилт хөдөлгөөний маягтыг оршин суугаа баг хороондоо очиж хаягийн тодорхойлолт хийлгэх
- 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- 16 хүртлэх насны хүүхдийн төрсний гэрчилгээ
- Үйлчилгээний хурааж
- Улаанбаатар хот руу:Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны 130000070576 тоот дансанд 5000 төгрөг, төрийн банкны 130000801704 тоот дансанд 1000 төгрөг тус тус тушаана.
- Аймаг хооронд:Насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны 130000070576 тоот дансанд 2500 төгрөг, төрийн банкны 130000801704 тоот дансанд 1000 төгрөг тус тус тушаана.