Хэнтий, Дадал, Дэлүүн болдог



Аймаг/хот:
Хэнтий
Сум/дүүрэг:
Дадал
Хаяг:
Хэнтий, Дадал сум
Цахим хуудасны хаяг:
https://khentii.mn/
Утас:
Имэйл хаяг:
Танилцуулга:
Дэлүүн болдог нь Хэнтийн аймгийн Дадал суманд байх Чингис хааны төрсөн нутаг гэгддэг түүхэн газар билээ. Монголын түүх судлалд Тэмүжиний төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ. Монголын нууц товчоо болон бусад сударт Чингис хааны төрсөн нутгийг "Ононы дэлүүн болдог" гэж тэмдэглэсээр иржээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъяан гуай 1928 оны "Ононы дэлүүн болдог"-ийг сурвалжлан Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр "зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн" хэмээн үзжээ. Үүний дараачаас Академич Х.Пэрлээ, Археологич Ц.Доржсүрэн нар мөн Дэлүүн болдог-ийг Чингис хааны төрсөн нутаг мөн хэмээх утгатай тайлбаруудыг хийсэн байдаг.

Зургийн цомог: